Нэг жуулчнаас олох орлогыг 4000 ам.долларт хүргэнэ гэв

2025 оны 02 сарын 15

Аялал жуулчлалын салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд болон 21 аймгийн төлөөлөгчид оролцсон "Аялал жуулчлалын долоо хоног" арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд салбарын хөгжлийн ололт, амжилт, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөх юм. Өнгөрсөн онд Монгол Улс 810 мянган жуулчин хүлээн авч, салбарын нийт орлого 1.6 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилтыг тогтоосон. Энэ онд энэхүү амжилтыг бататган, аялал жуулчлалын хөгжлийг дараагийн түвшинд хүргэхээр хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. 2025 онд тус салбар олон улсын түншлэлүүдийг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үеэр аялал жуулчлалын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хэрэгжүүлэх зорилго зорилтын талаар тодрууллаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: Нэг жуулчнаас олох орлогыг 4000 ам.долларт хүргэхээр зорьж байна

-Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр сонгосон. Цаашдаа эдийн засгаа солонгоруулах дараагийн шинэ эдийн засгийг бий болгоно. Мөн нэг жуулчнаас олох орлого 2000 ам.доллар байгааг 4000 ам.долларт хүргэхээр зорьж байна. Ингэсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлэх боломжтой болох юм. Жуулчдыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн дотоодын нөөц бололцоонд тулгуурлан жуулчдыг татах бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, нүүдэлчин ахуй соёл, байгалийн цогцолборт газар зэрэг нөөцдөө тулгуурлан жуулчдыг татах тусгайлсан бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Аялал жуучлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл: Аялал жуулчлалын салбарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэхүү арга хэмжээний үр дүнд 2024 онд 808,956 жуулчин хүлээж авлаа. Үүнийг өнгөрсөн онуудтай харьцуулахад жуулчдын өсөлт 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр өнгөрсөн онд 1,6 тэрбум ам.долларыг эдийн засагтаа төвлөрүүлж чадсан. Энэ эрчээрээ байж чадвал 2025 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилгоо биелүүлж чадахаар байгаа юм. Тиймээс Монголд зочлох жил арга хэмжээг  Аялал жуулчлалын үндэсний хорооны тогтоолоор 2028 он хүртэл сунгасан. Манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байвал 2028 онд гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах боломжтой болно. Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр эдийн засагт орлого төвлөрүүлэхээс гадна ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарын орлого нэмэгдэхэд нөлөө үзүүлж байгаа. Тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, Аялал жуулчлалын салбарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улсын хэмжээнд 5000 гаруй ортой байгаа. Тиймээс ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр зочдын тав тахтай байдлыг хангах орон байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Мөн дотоодын нислэгийн хүртээмж буюу агаарын тээврийн асуудал байгаа. Үүний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд холбогдох газрууд болон Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байна. Мөн хүний нөөцийг нэмэх тал дээр бодлого хэрэгжүүлнэ. Үүнээс гадна, визний таатай нөхцөлийг бүрдүүлж өгнө. Одоогийн байдлаар манай улс руу 50 гаруй орон визгүй зорчиж байна.

М.Зул

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөөрөө зарах гэж оло(197.211.63.85) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

1  |  0
Top