Сүүлийн үед Гринландын нийслэл Нуук хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал дахь зорчигчдын хөдөлгөөн арай өөр өнгө аястай харагдах болжээ.
Миний бие сэтгүүлчийн хувьд энд ирж, дэгдээд буй шуугианы учрыг олж мэдэхийг зорилоо.
Энэхүү шуугиан нь мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гринландыг өөрийн хяналтдаа авах сонирхолтой байгаагаа зарласантай холбоотой. Газарзүйн байрлалын хувьд Хойд Америкийн нэг хэсэг боловч, хууль эрх зүйн хувьд НАТО-ийн гишүүн, Европын Холбооны бүрэлдэхүүнд багтдаг, АНУ-ын холбоотон болох Дани улсын эзэмшилд байдаг асар том арал билээ. Би энд юу байгаа, яагаад ийм анхаарал татаж буйг, мөн нутгийн иргэд Трампын санаачилгыг хэрхэн хүлээж авч байгаа талаарх мэдээллийг тодруулахыг хүссэн юм. “Гринланд бол Хойд Америкийн үүд хаалга” гэж Том Данс онцлоод “Гринланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хувьд стратегийн чухал бүс нутаг юм” гэдгийг мөн тодрууллаа. Данс нь Арктикт хөрөнгө оруулах сонирхолтой хувийн хөрөнгө оруулагч бөгөөд Трампын төлөөх кампанит ажил өрнүүлж байсан нэгэн. Би түүнтэй уулзах хүсэлтэй байсан ч шууд ирэнгүүтээ нисэх буудал дээр тааралдана гэж төсөөлсөнгүй. Түүнийг танихад хялбар, өндөр биетэй, баячуудын нийтлэг байдаг гялалзсан инээмсэглэлтэй, ковбой төрхтэй америк эр. АНУ-ын далбаатай бейсболын малгай өмссөн нь илүү анхаарал татаж байв. Тэр тухайн үед яриа өрнүүлэх завгүй байсан тул удаан ярилцлага авч чадалгүй явуулаад, би -10 хэмийн хүйтэн агаарт гадагш гарлаа. Гэхдээ энэ нь ирэх өдрүүдийн жинхэнэ хүйтэнтэй харьцуулахад дулаахан байсан гэдгийг хожим ойлгосон.
Миний хамтрагч Нил Беннет бид хоёр таксины урт дарааллын сүүлд хүлээгээд зогсож байтал “Та нар ч бас Трампаас болж энд ирсэн үү” гэж өмнө минь зогсож байсан эмэгтэй биднээс асуув. Би скандинав аялгад дасаагүй байсан тул үүнийг энгийн нэгэн асуулт уу, эсвэл шүүмжлэл үү гэдгийг шууд ойлгосонгүй. “Тийм ээ” гэж би товч хариулав. “Тэд илүү олон жуулчин ирээсэй гэж хүсдэг байж арай л цөөн такситай. Гэхдээ бид удаан хүлээхгүй байх аа” гэж тэр тайлбарлалаа. Таксины тоо цөөн мэт харагдавч, зам богино тул хурдан эргэн ирдэг аж. Нисэх буудлаас Нуук хотын төв хүртэл ойролцоогоор 6.5 км зайтай бөгөөд тэндээс засмал зам дуусдаг. Учир нь Гурван Техастай тэнцэх хэмжээний газар нутагтай Гринланд ердөө 90 км хатуу хучилттай замтай. Тэр эмэгтэй өөрийгөө Лисбет Хойдаль гэж танилцуулав. Даниас ирсэн зөвлөх бөгөөд энд ажил мэргэжлийн зөвлөгчдөд зориулсан сургалт явуулахаар иржээ. Данийн засгийн газар жил бүр Гринландад 500 сая ам.долларын тусламж өгч, эрүүл мэнд, боловсрол болон бусад нийгмийн үйлчилгээг санхүүжүүлдэг. Хойдалийн сургалт нь энэ дэмжлэгийн нэг хэсэг байв. Ийнхүү би нутгийн иргэдтэй уулзаж амжаагүй байхдаа эхлээд хоёр ч гадаад хүмүүсийн үзэл бодлыг сонссон юм. Нэг нь америк, нөгөө нь дани хүн. Харин нийт Гринландчуудын байр суурь бүр ч илүү олон янз байгаа нь тодорхой.
Гринланд: Тусгаар тогтнолын эрмэлзэл ба геополитикийн сонирхол
Бид дөнгөж ирээд Гринландын хамгийн алдартай нөлөөлөгч болох Юү түб, Тик Ток, Инстаграмд нийлсэн нэг сая гаруй дагагчтай Курупанук Олсентой уулзсан юм. Тэрбээр, манай иргэд "Биднийг үргэлж Дани улс л аварч ирсэн" гэж боддог байхад даничууд, уугуул гринландчууд болох Инүит хүмүүсийг дорд үзэж "Та нар өөрсдийн хөл дээрээ ч тогтож чадахгүй. Дани л байхгүй бол хэн ч биш. Боловсролгүй, эрүүл мэндийн үйлчилгээ ч үгүй, арчаагүй амьтад л гэж хардаг" хэмээн хэллээ. Тэрээр Гринланд, ялангуяа Инүит соёлын гайхамшгийг дэлхийд таниулахыг зорьдог. Тэр намайг Инүит шашны далайн бурхан Седнаг дүрсэлсэн "Далайн эх" нэртэй чулуун хөшөө рүү дагуулж очив. Энэхүү сүрлэг хөшөө Нуук хотын хадат эрэгт оршдог бөгөөд далайн түрлэг ихсэхэд тал хэсэг нь усан доор ордог. Гринландын 57000 оршин суугчдын бараг 90 хувийг инүитүүд бүрдүүлдэг (заримдаа буруу ташаа ойлголтоор "Эскимос" гэж нэрлэдэг). Бид "Далайн эх" хөшөөнөөс хэдхэн алхам зайтай явж байх үед Олсен толгодын орой дээр байрлах өөр нэгэн хөшөөг зааж, "Үүнийг харин нураамаар байна " гэдгээ хэлэв. Энэ нь VIII зууны Дани-Норвегийн номлогч Ханс Егедегийн хөшөө бөгөөд тэр Гринландад Христийн шашныг дэлгэрүүлсэн хүн юм. "Яагаад тэр энд байх ёстой гэж. Яагаад энэ орой дээр гринланд хүн биш өөр улсын хүн байгаа юм? Бид өөрсдөөрөө, өв соёлоороо илүү бахархах ёстой. Гэтэл бидний соёлыг өөрчилж, колоничилсон нэгэн хүнийг хүндэтгээд бүр орой дээрээ залчихсан байна" гэж Олсен бухимдан өгүүлэв.
Дани ба Гринландын харилцаа
Дани улс Гринландыг Ханс Егедегийн үеэс хойш хяналтдаа байлгасаар ирсэн. 1979 онд Гринланд дотоод засаглалтай болсон ба 2008 оны бүх нийтийн санал асуулгын үр дүнд бие даан шийдвэр гаргах эрхтэй болсон. Гэсэн хэдий ч тусгаар тогтнолын асуудал нь зөвхөн Гринландын ард түмний шийдвэр байх бус, Данийн парламентын зөвшөөрөл шаардах томоохон асуудал хэвээр байна. Гэхдээ Олсений хувьд Егедегийн хөшөө бол колоничлолын бодит бэлгэ тэмдэг бөгөөд өнгөрсөн цагийн биш, өнөө үеийн асуудал гэдгийг тэр онцлон ярив. "Би өмнө нь даничуудыг илүү дээр гэж боддог, хаант засгийг хүндэлдэг байсан. Гэхдээ одоо миний бодол эрс өөрчлөгдсөн" хэмээн хэлээд уугуул гринландчуудын эсрэг үйлдсэн хүчирхийлэл, доромжлолын талаар ч мөн дурсав. 1960-1970-аад оны үед Данийн эмч нар инүит өсвөр насны охидын биед эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр IUD (жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл) суулгах хөтөлбөр хэрэгжүүлж байв. Энэ нь уугуул хүн амын тоог цөөрүүлэх зорилготой байсан гэж үздэг. "Спираль хэрэг" нэртэй энэ асуудлыг Гринланд, Данийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа аж. "Би илүү олон үеэлтэй байх ёстой байсан" гэж Олсен гунигтай хэлэв.
АНУ, Гринланд: Шинэ холбоотон уу, шинэ колоничлол уу?
Сүүлийн үед Дани улс Гринланд, Арктик дахь батлан хамгаалалтын төсвөө нэмэгдүүлж, шинэ хааны сүлдэндээ Гринланд болон Фарерын арлын бэлгэ тэмдгийг ч мөн тодотгон харуулсан. Гэхдээ Олсений хувьд энэ нь хэтэрхий оройтсон бөгөөд Даниас бүрэн тусгаар тогтнохыг дэмжиж буй. Гринланд тусгаар тогтносон тохиолдолд батлан хамгаалалтын шинэ гэрээ байгуулж, худалдаа, санхүүгийн дэмжлэгийн шинэ зохицуулалт хийх шаардлагатай болно. Гэсэн ч тэр АНУ-ын хараат болох бодолгүй гэдгээ тодотгов. "Яагаад бид өөр нэгэн колоничлогч улсад дагаар орох ёстой гэж. Би өөрсдийн Инүит соёлоороо бахархдаг" хэмээв. АНУ Гринландтай муугүй харилцаатай. Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн далайн мөс хайлж, АНУ болон Европын хооронд шинэ далайн замууд нээгдэж байна. Нөгөөтэйгүүр, Гринланд газрын тос, байгалийн хий, ховор металлын арвин баялаг нөөцтэй бөгөөд энэ зах зээлийг одоогоор Хятад улс хянаж буй. Мөн АНУ-ын Сансрын хүчний "Сансрын давамгайлал" хэмээн нэрлэсэн Арктик дахь цэргийн бааз нь Гринландын баруун хойд хэсэгт байрладаг байна. Данс нь Трампын засаг захиргааны үед АНУ-ын Арктикийн судалгааны комисст томилогдсон ч одоогоор Трампын засаг захиргаанд ямар нэгэн үүрэг гүйцэтгэхгүй байгаа. Тэрбээр АНУ болон Гринландын харилцааг сайжруулахад туслах үүрэгтэй ашгийн бус байгууллага болох "American Daybreak" гэдэг байгууллагыг байгуулсан. Түүнчлэн, Данс нь Гринландтай хувийн холбоотой. Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд Дани улс руу довтлох үед АНУ Гринландын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Дансын өвөө нь түүнийг хамгаалах үйлсэд оролцсон түүхтэй. Манай уулзалтын үеэр Данс Гринландын өмнөд хэсэгт байрлах Нарассуак хотод АНУ-ын армийн "Дорчестер" хөлөг онгоц 1943 онд нацистуудын довтолгоонд өртөж, 700 гаруй хүний амь үрэгдсэнийг дурсах арга хэмжээнд оролцсон байна. Тэр үеэр бид түүнтэй уулзахаар очлоо. Данс Нуук дахь боомтод байршсан Дани Роял Флотын хөлөг онгоцыг зааж, Дани улс Гринландын аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн хүчээр хангаж байгаа ч бодит байдал дээр тэдний тэнгисийн цэрэг нь хэт цөөн учир АНУ нь Гринландын гол хамгаалагч болохыг тодруулсан байна. "Өнөөдөр чухал нь гэвэл дэлхий даяар америкууд болон Гринландын түүхэн холбоог ойлгох явдал. Мөн яг яагаад чухал болохыг мэдэх явдал юм" гэж тэрээр Нарцассуар дахь шууд нэвтрүүлэгтээ хэлжээ. Данс намайг ойрхон байрлах кафе руу дагуулан, Гринланд дахь Трампын хамгийн том дэмжигч, "Трампын хүү" хэмээх хочтой Гринландын иргэн Йёрген Боассенийг уулзуулсан юм. Тэрээр сүүлийн хэдэн сард АНУ-д хэд хэдэн удаа очиж, Трампын ялалтын баяр болон тангараг өргөх ёслолд оролцсон. Мөн Трампын шинэ засаг захиргааны эхний хэд хоногт Боассений, Данс болон Гринландын хэсэг улстөрч Цагаан ордонд зочилсон байна. Гэхдээ АНУ-тай ойр байхыг дэмжиж, Трампын том шүтэн бишрэгч байсан ч тусгаар тогтнолоо алдахыг хүсэхгүй байлаа. Тэрбээр "АНУ бидний хамгийн сайн, ойрын холбоотон байх нь бидэнд ашигтай хэдий ч бид АНУ-ын 51 дэх муж болохыг хүсэхгүй байна" гэдгээ илэрхийлжээ.
Гринландын ирээдүй
Гэхдээ Гринланд дахь бүх хүн тусгаар тогтнохыг хүсэж байгаа гэсэн үг биш. "Айхавтар хүссэн ч шууд тусгаар тогтнох боломжгүй. Хэзээ нэг өдөр болох л асуудал, гэхдээ өнөөдөр эсвэл маргааш болчих зүйл биш" гэж Дани улстай холбоотой үлдэхийг дэмжигч "Атассут" намын тэргүүн Аккалү Жеримиассен хэлэв. Тэрбээр "Данийн талаас уугуул гринландчуудыг хохироосон явдлыг хүлээн зөвшөөрөх ёстой хэдий ч бид ч бас өнгөрсөндөө амьдраад байж болохгүй" гэдгийг онцолсон байна. Гринландын парламент сонгуулийн өмнө гадаадын улс төрийн санхүүжилтийг хориглох тухай хуулийг баталсан нь тус улсын бие даасан байдлыг хамгаалах зорилготой. Гринландын ирээдүй зөвхөн Гринландынх гэж нэгэн дани эмэгтэй хэлсэн шиг, тэдний хувь заяаг гагцхүү тэд өөрсдөө л шийдэх цаг иржээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00