Энэтхэг улсын ерөнхийлөгч “Чингис хаан” нисэх буудалд газардлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратиба Дэвинсингх Патил, нөхрийн хамтаар Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийж байгаа билээ.Уг айлчлал өнөөдөр 16.30 цагт албан ёсоор эхэлж дагалдан явах төлөөлөгчдийн хамтаар эрхэмсэг хатагтай Пратиба Дэвинсингх Патил Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Эрхэмсэг хатагтай Пратиба Двэнсингх Патил тэргүүтэй төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өдөр 14.10 цагт газардах байсан ч цаг агаар муу байсны улмаас БНСУ-д саатсаны эцэст хүрэлцэн ирсэн юм. Эрхэмсэг хадагтай Пратиба Дэвэнсингх Патилийг Монгол талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Энхболд нар угтаж авсан юм. Хоёр талын ажил хэргийн уулзалт маргааш өглөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар албан ёсоор Сүхбаатарын талбайд эрхэмсэг хатагтай Пратиба Двэнсингх Патилийг хүндэтгэн угтан авснаар эхэлнэ. Энэхүү айлчлал энэ сарын 27-ноос 30-ны хооронд болж өндөрлөх хөтөлбөр, төлөвлөгөөтэй байгаа. Хатагтай Пратиба Дэвинсингх Патилд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Монголын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл тус тус бараалхах аж. Мөн Энэтхэг улсын ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтын нээлтэд оролцож үг хэлэх юм. Үүний дараагаар Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөх юм.

Б.Анар

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top