Хатагтай Пратиба Дэвинсингх Патил 1934 оны арванхоёрдугаар сарын 19-нд БНЭУ-ын Махараштра мужийн Надгоан тосгоны Жалгоан дүүрэгт төржээ.
Тэрээр Мумбай хотын Хуулийн Коллежийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсч дараагаар нь Моолжи Жетха Коллежид эдийн засаг болон улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан.
Мөн Жалгаон дүүргийн шүүхэд хуульчаар ажиллаж байснаас гадна анх 27 настай байхдаа Махараштра мужийн сонгуульд оролцсоноор хамгийн анх мужийн ассемблейд сонгогдож улс төрийн карер нь эхэлж байсан түүхтэй аж. Энэ цагаас хойш тэрээр мужийн ассамблед нийт дөрвөн удаа сонгогдож байсан байна.
1967-1972 онд Энэтхэгийн Эрүүл мэндийн дэд сайд, 1972-1974 онд Махараштра мужийн сайд нарын танхимын гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд, 1975-1976 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Соёлын сайд, 1977-1978 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Боловсролын сайд, 1982-1985 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Хот байгуулалтын сайд, 1985-1990 онд парламентын дээд танхимын гишүүн, орлогч дарга, 1991 онд Сансадын доод танхим Лок Сабхад гишүүн зэрэг албан тушаал хашиж байсан. Нөхрийнх нт хувьд шинжлэх ухааны доктор цолтой Дэвисингх Рамсингх Шекхават хэмээх нэгэн байна. Гэр бүлийн хувьд Жёоти Ратхоре хэмээх охин, Ражендра Сингх гэдэг хүү хоёртой дөрвөн ам бүл юм байна.
Эхэмсэн хатагтай Пратиба Дэвинсингх Патилийг 2007 оны долдугаар сарын 25-ны өдөр БНЭУ-ын ард түмэн ерөнхийлөгчөөр сонгон ажиллуулж байгаа юм. Тэрээр БНЭУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч юм.
Б.Анар
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )