Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

 

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсэг энэ сарын 07, 14, 18-ны өдрүүдэд хуралдлаа.

Ажлын хэсгийн гишүүдээс ирсэн 180 саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Мөн дагаж өргөн мэдүүлэх 12 хуулийг хэлэлцэж нэгтгэжээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж ХК, Ардын тэтгэврийн данс ХХК, Нэйшнл лайф даатгал ХХК, Голомт банкны үүсгэн байгуулсан Тэтгэврийн ууган сан ТББ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зах зээлийн холбоо, мөн холбогдох судлаач нарын төлөөлөл оролцож, саналуудаа нэгтгэн хэлэлцсэн.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар иргэд, даатгуулагч хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top