Халдварт гепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Дэлхийн гурван хүн тутмын нэг нь элэгний зовиуртай шаналдаг тухай статистик судалгаа байгаа юм. Олон улс оронтой харьцуулахад, манайд энэ өвчний шинж илрэл харьцангуй бага байдаг гэж хэлж болох боловч, нийгэм эдийн засагт асар их хохиролтой зовиураас урьдчилан сэргийлэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Дэлхийн жишгээс үзэхэд, вируст гипатит өвчний эсрэг нэг хүнд дунджаар 15 сая төгрөг зарлагддаг тооцоо бий гэлээ. Иймд иргэн бүр энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатайг анагаахын салбарынхан мэдэгдэж байна. Дэлхийн эрдэмтэд элэг гэмтээгч найман төрлийн вирус тогтоосноос, элгийг үрэвсүүлж ноцтой өвчлүүлдэг таван төрлийн вирус аюул учруулсаар байна. Эхний гурав буюу АВС  вирус монголчуудын дунд түгээмэл байж, аюул учруулсаар байгаа юм. Нэг өвчтөний цаана бүхэл бүтэн гэр бүл, ажиллаж, амьдарч байгаа дотны хүмүүс нь халдварт өртөх магадлалтай байдаг учраас, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхой зорилт тавьж, 2012 он гэхэд элэгний В вирус гипатитын тархалтыг бууруулъяуриан дор гипатиттай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 7 дугаар сарын 28-нд дэлхий нийтээрээ гипатит өвчинтэй тэмцэх юм. Манай орны хувьд хэдийгээр дэлхийн дундажтай харьцуулахад тархалт бага байгаа ч, халдварт өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувь буюу сүрьеэгийн дараа орох хэмжээний гамшиг учруулж байгааг, Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Ялангуяа халдварт шар буюу А вирусээр өвчлөгсдийн 70 хувь нь есөөс доош насны хүүхдүүд байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа юм.

Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top