Хойд Солонгос гэхээр л хаалттай улс мэтээр хүлээж авдаг. Сонирхолтой түүх, улс төрийн байдал, иргэдийн амьдралынх нь тухай төсөөлөл бүгд хаалттай ард түмэн. Тэгвэл тус улс монголчуудын хувьд хаалттай биш гэдгийг харуулах нэгэн чухал арга хэмжээ зохион байгуулахаар, урьдчилсан байдлаар яриа хэлэлцээр хийсэн байна. Энэ нь Улаанбаатар- Пхеньян руу шууд нислэгээр аялал зохион байгуулах юм. Хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр, аялал жуулчлалын цоо шинэ энэ алхмыг санамж бичгээр баталгаажуулна. Аялал 8 дугаар сарын 24 нөөс эхлэнэ. Уг аялал дөрвөн өдөр, таван шөнө үргэлжлэх ба зардал, нэг хүн 1500 ам.доллар болох аж. Үүнд онгоцны зардал, зочид буудал, хоолны гэх аялалын үеийн бүхий л арга хэмжээний зардал багтаж байгаа гэнэ. 1990 он хүртэл социализм ямар байсан, яг энэ үеийг бас харах боломжтой болж байна. Энэхүү аялалын багт “Камертон” хамтлагийн дуучин Ган-Эрдэнэ багтсан бөгөөд аялалын тухай телевизийн нэвтрүүлэг хийх эрх олж авчээ.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )