Украинд сонгууль явуулахыг АНУ шаардсаар байх болно

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

АНУ-ын засаг захиргаа Украинд сонгууль явуулахыг шаардсаар байх болно. Дайны үед сонгууль явуулж болохгүй гэсэн санаа нь инээдтэй юм гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“АНУ-ын ерөнхийлөгч Украинд сонгууль явуулах ёстой гэж үзэж байгаагаа ойлгомжтой илэрхийлсэн билээ. Тэгэхлээр АНУ-ын бодлого ийм л байх болно” гэж тэр тэмдэглэжээ. Мөн тэрбээр Америкийн төрийн тэргүүнтэй олон нийтийн өмнө маргах юм уу түүн рүү дайрсан мэдэгдэл хийхгүй байхыг Украины удирдагч Зеленскийд уриалсан байна.

Өөрийгөө төрийн тэргүүн хэмээн нэрлэж байгаа Владимир Зеленский хууль ёсны ерөнхийлөгч биш хэмээн үзэж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнө илэрхийлсэн юм. Дайны нөхцөл байдалд ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах тухай заалт Украины Үндсэн хуульд байхгүй болохоор Зеленскийн бүрэн эрх 2024 оны тавдугаар сарын 20-нд дуусгавар болсон гэж үзэж байгаа ажээ.

АНУ-ын Конгрессын Сенатын танхимын арилжаа, шинжлэх ухаан, тээврийн асуудал эрхэлсэн хорооны дарга Тед Круз Украины удирдагч Владимир Зеленский Европын сэтгүүлчдэд Америкийн төрийн тэргүүн Доналд Трампыг муулаад гүйгээд байгаа нь буруу юм гэж үзэж байгаагаа мөн илэрхийлсэн байна. “Зеленскийн энэ үйлдэл нь түүний хүссэнээс шал өөр үр дүнд хүргэж болзошгүй учраас тэрээр хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэж Америкийн хууль тогтоогч тэмдэглэжээ. Трамп ойрын үед Украины мөргөлдөөнийг зохицуулж чадна гэдэгт сенатч итгэлтэй байгаа бөгөөд дайн энэ оны эхний хагаст эцэс болно үзэж байгаа ажээ.

Трамп Оросын хуурамч мэдээлэлд автаж байна хэмээн Владимир Зеленский өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(119.73.124.4) 2025 оны 03 сарын 13

Украйны хар тамхичин капут болж сайн цаг ирж бна даа. Монгол ч гсн хэдэн авилгачин шүүгчдээсээ салж шударга ёсыг тогтоох хэрэгтэй.

1  |  1
boldoo(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

zelenskii zorigtoi huu yum aaa amjilt

2  |  1
Хм(103.57.93.22) 2025 оны 03 сарын 13

Сармагчин гаас ялгарах юм алга

1  |  0
Хм(103.57.93.22) 2025 оны 03 сарын 13

Сармагчин гаас ялгарах юм алга

1  |  0
Close menu