Улсын хэмжээнд энэ жил 130 мянга гаруй ээж алдарт эхийн нэг, хоёрдугаар одон авах тооцоо бий. Алдарт эхийн одонгийн мөнгийг авахын тулд бүх шатны иргэдийн хуралдаа хандана. Орон нутгийн хүн бол тухайн сум, аймгийн иргэдийн хурал, нийслэлийн иргэн бол дүүргийнхээ иргэдийн хуралд хандах юм. Хууль тогтоомжийн дагуу мөнгөн туламж авах эрх, алдарт эхийн одонгийн үнэмлэх,иргэний үнэмлэхийн хуулбараа харъяа сум, хорооны нийгмийн ажилтанд аваачиж өгснөөр тусламж авах эрх үүсэх юм байна. Эхчүүд одонгоо авахдаа, шинээр одон авах эхчүүд харъяа орон нутгийнхаа засаг захиргаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас алдарт эхийн одон ологодог журмын дагуу одонгоо авна. Сар бүрийн 15-наас хойш хуваарьтай банкиудад мөнгө нь байршина. “Хаан”, “Хадгаламж”, “Капитал” зэрэг банкиар дамжуулан энэхүү мөнгийг олгох юм байна.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )