НАТО тэтгэврийн сангаас батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийхийг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 21

Европын Холбооны гишүүн орнуудын банк, тэтгэврийн сангууд батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй гэж НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Братиславын их сургуулийн оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Рютте Европын тэтгэвэр, тэтгэмжийн зарим хэсгийг зэвсэглэлийн үйлдвэрлэлд зарцуулах замаар НАТО-ийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зардлыг гурваас дээд хувьд хүргэх боломжтой гэж мэдэгдэж байв. Түүний хэлснээр, Европын орнууд төсвийнхөө дөрөвний нэгийг тэтгэвэр, тэтгэмжид зарцуулж байна. Үүнийхээ нэг хэсгийг батлан хамгаалахын салбараа бэхжүүлэхэд зориулах шаардлагатай байна гэжээ.

НАТО-ийн гишүүн орнууд батлан хамгаалахын салбарын зардлаа ДНБ-ий таван хувьд хүргэх нь эдийн засгийн болон улс төрийн хувьд бараг боломжгүй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээ(202.9.40.53) 2025 оны 03 сарын 13

Иргэд нь л хэцүүднэ дээ. Чөтгөрийн тойрогт орвол хэзээ ч гарахгүй

1  |  0
tenegt muu novsh(66.181.189.250) 2025 оны 03 сарын 13

evropiin ard tvmen hugshurood ulam bvr tetgeveriihen olshirood l baahan musilman haltaruud ireed uls oron mohoj baihad orosoor ailgah yum daa..

2  |  0
Close menu