Украины асуудлаарх төвийг сахисан тогтоолын төслөөр санал хураалт явуулна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын санал болгосон Украины асуудлаарх төвийг сахисан тогтоолын төслийг хэлэлцүүлэх эсэх тухай санал хураалтыг хоёрдугаар сарын 24-нд явуулах юм байна.

Украины асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Оросын эсрэг тогтоолын төслийн хамтран зохиогч болохоос АНУ анх удаагаа татгалзаж байгаа ажээ. АНУ-ын санал болгож буй баримт бичигт мөргөлдөөнийг эхлүүлсэн гэж Оросыг буруутгасан агуулга ороогүй байна. Уг тогтоолд Орос, Украины мөргөлдөөнд хүмүүс эмгэнэлтэйгээр амь үрэгдэж байгаад эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөнийг хурдан эцэс болгохыг уриалсан байна.

Украин болон Өрнөдийн орнууд зөвхөн өөрсдийнх нь бэлтгэсэн тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байсан боловч одоо Ерөнхий Ассамблейн хуралдааны хуваарьт Америкийн төслийг хэлэлцэх асуудал нэмэгдэж байгаа ажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд төвийг сахисан тогтоолын төсөл оруулж санал хураалгахаар АНУ засаг захиргаа шийдсэн нь Орост бууж өгсөн хэрэг юм гэж НҮБ-д суугаа өрнөдийн орнуудын дипломатчид дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu