Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

Улаанбурхан өвчний дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн ба тус чиглэлийн зорчигчид болох сэжигтэй тохиолдол Монгол-Оросын 3-р сургуульд явдаг өгүүлэмжтэй байна.

Иймд тус сургуулийн багш, сурагч, ажилчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагийн хооронд ЯАРАЛТАЙ ирж хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu