Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дахь тохиолдол батлагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 28

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дахь тохиолдол лабораториор батлагдлаа

Энэ тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос  илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд ирж, өнөөдөр 08:30-17:30 цагийн хооронд яаралтай хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Ийн он гарснаас хойш Вьетнам руу зорчоод ирсэн зорчигчдоос тав дахь удаагаа Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн халдвар Монголд бүртгэгдээд байна.

Иргэд та бүхэн эрүүл мэнддээ анхаарал тавьж, маскаа зүүгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu