.jpg)
Улаанбурхан өвчний 6 дахь тохиолдол лабораториор батлагдсаныг ХӨСҮТ-өөс мэдээлээд байна.
Уг батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу 7 сартай хүүхэд байжээ
Манай улсын хувьд хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг.
Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай. Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдахыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )