Хоёр шинэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 05

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 1-нээс хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Тодруулбал, 

  • М:1A “5 шар-Мөнгөн завъяа”, 
  • М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” гэсэн чиглэлд үйлчилж байгаа юм. 

Нэмсэн хоёр чиглэлээс гадна үндсэн чиглэл болох М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл иргэдэд хэвээр үйлчилж байгаа гэдгийг нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu