АНУ цаашид Украинд олон зуун тэрбум долларын тусламж үзүүлсээр байхыг хүсэхгүй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 12

АНУ цаашид Украинд цэргийн болон бусад төрлийн тусламж үзүүлэхэд зориулж олон зуун тэрбум доллар зарцуулахыг хүсэхгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“АНУ-ын засаг захиргаа юуны түрүүнд Украинд цус урсгасан мөргөлдөөнийг зогсооход тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Энэ мөргөлдөөнд оросууд ч, украинчууд ч амь насаа алдаж байна. Тэд та бидэн шиг л хүмүүс. Бид байлдааны ажиллагааг зогсоохыг хүсэж байна. Түүнээс гадна олон зуун тэрбум доллар тараахыг бид хүсэхгүй. Угаасаа бид 350 тэрбум ам.доллар зарцуулчхаад байна” гэж Трамп тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, гуравдугаар сарын 12-нд ОХУ болон АНУ-ын төлөөлөгчдийн чухал уулзалт болох бөгөөд уг уулзалт нь дараа дараагийн яриа хэлэлцээний сайхан суурийг тавина АНУ-ын засаг захиргаа найдаж байгаа аж. Украинд дайны галыг бүрэн зогсооход талууд ойртсон уу гэсэн асуултад Трамп хариулахдаа, Украинд ойрын өдрүүдэд гал зогсоох боломжтой гэж хариулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.156) 2025 оны 03 сарын 13

АНУ укрхйнд зэвсэгээр туслаж байга тохиолдолд дайн зогсох боломжгүй.

4  |  0
Top