Нийтийн тээврийн газрын мэргэжилтний хэлж буйгаар нийтийн тээврийн үнэ энэ сарын 28-наас буюу өнөөдрөөс эхлэн нэмэгдэж байна. Автобус компаниудын хийсэн судалгаагаар зорчих тасалбарын үнийг багаар тогтооход 500 төгрөг хэвийн ашигтай хэмжээнд үйл ажиллагаа явуулахын тулд 800 төгрөг хүртэл нэмэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Харин энэ асуудлыг нийтийн тээврийн газар судалж үзээд дунд болон том оврын автобусаар зорчих тасалбарын үнийг 400 төгрөг байх боломжтой гэж үзсэн байна. “Том оврын автобус эрхлэгчдийн холбоо”-ноос автобусны үнийг 500 төгрөг болгохоор Засгийн газарт саналаа танилцуулсан бөгөөд 400 төгрөг болго гэсэн зөвшөөрлийг Засгийн газраас өгчээ. Энэ шийдвэр нь дунд болон том оврын автобусаар нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол хувийн, улсын гэлтгүй хамрах аж. Харин микро авобусны нийтийн тээврийн үйлчилгээний хувьд хот дотор богино рейс хийж байгаа хэсэг нь 500 төгрөг, уртын буюу буухиа тээвэр хийж байгаа микро автобуснууд 600 төгрөгөөр үйлчлэх болжээ.
Нөгөөтэйгүүр 12 нас хүрсэн хүүхэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх бол 200 төгрөг төлж байх юм. Цахилгаан тээврийн хувьд зорчих тасалбарын үнэ 200 төгрөг хэвээр байх болно.
Б.Анар
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )