Өргөө бүр үйлдвэр байлаа, социализмын үед. Өөрсдөө оёод өмсчихнө. Идэх хүнсээ өөрсдөө хийчихнэ. Гуанз, ресторан бараг орохгүй хэмнэлтэй, хэнээрхэл бага, баярхал үгүй байгалиараа сайхан байсан цаг. Засаг төр минь харсангүй гэж хараал зүхэл үгүй, хэн хэн нь хэцээ мэддэг, хэмээ алдахгүй, хэтээ хардаг байв.
Айл бүр оёдлын машинтай. Өрөөлөөс огт хамааралгүй амьдарч чаддаг байсан үе. Үр хүүхдээ өглөөд бүү унтуул. Өөрийн чаддаг ажлыг давхар сургасаар өөрөөсөө давуулсан чармайлт, чансаатай хүн болго. Үүнийг эртнээс мэдвэл зохилтой. Хөлс бүр үнэтэй, хүндтэй, хөх үнэн оршихуйтай. Гал дээр хайрсан бин, боорцог цаанаа л амттай. Галыг тааруулах нь чухал. Гурил зуурахдаа ялимгүй нялцгай нь сайн хөөдөг. Зуураад амраах хугацаа өг.
Социализмын үед амралтын өдөр долоо хоногийн хүнс гээд боорцог арвин хайрдаг байснаа сэргээвэй! Талх өрдөхгүй, таних, танихгүй дэлгүүрийн боовонд мөнгө үрэхгүй, хямд төсөр, жин нэмж хөөлгөж бамбайлгахгүй эрүүл хүнс. Хуучны юм ул биш зул юм. Бүр өөхөн тосонд хайрав. Үрс минь амтархан идэг ээ. Өөрсдөө ч хайрч сураг ээ, хө.
Сэтгэгдэл ( 0 )