Дэлхий нийтээр гепатит өвчинтэй тэмцэх өдрийг “Вируст гепатитын халдварт хэн ч, хаана ч өртөх эрсдэлтэй. Үүнийг мэд, үүнтэй тэмц” уриан дор өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Гепатит өвчний тархалт хурдасч, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан, жил бүрийн 7 дугаар сарын 28-ныг “Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг энэ онд гаргасан байна. Энэ өдрийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдөр бүх насныханд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж уртасгасан цагаар ажиллах аж. АВС вирус монголчуудын дунд түгээмэл байгаа нь сэтгэл түгшээж байна. Мөн иргэдийг вакцинжуулалтад хамруулж, уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх юм байна.
Д.Сэндэр
Zindaa.mn Чөлөөт үндэсний мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )