Үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжмийн шинэ төрөл хэлбэртэй хослуулан уран бүтээлээ туурвидаг "Жонон" хамтлагийнхан энэ сарын 19-22-нд ОХУ-ын Улаан-Үд хотод болсон "Нүүдэлчдийн хөг аялгуу" наадамд амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртжээ.
Тус наадамд нийт 13 орны уран бүтээлчид өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрт Якутын хөгжимчид шалгарсан байна. Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Жонон" хамтлагийн тухайд "Монгол Nomads" хэмээх аялгуугаараа оролцсон. Сонирхуулахад, "Жонон" хамтлагийнхан "Тhе Веаtles" хамтлагийн хит дууг ардын хөгжмөөрөө тоглож, цомог гаргахаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )