“Wisdom” кино продакшн Монголд анх удаа оюуны өмчийг ийнхүү өндрөөр үнэллээ. 90,90,90 дээр суурилсан энэ шийдэл киночдын хамгийн сүүлд ярьдаг цор ганц сэдэв болоод байна. 90-ээд оны төрийг ангайтал залилж, 90 сая төгрөгөөр кино хийх хүслээ буруу жолоодсон Гансүхийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” киног хийх эрх 90 саяд хүрнэ гэдэг сонин тохиолдол. Киночид 90 саяын Гансүх хийсэн хэргийнхээ ялыг үүрч гарч ирээд, хүн шиг амьдарч яваа болохоор энэ киног зоригтой барьж авсан байна. Нэг ёсондоо энэ хүний залуу насандаа алдсан алдаа оноог киноны хамт олон нөхөж байгаа юм. Түүхэн кино хийнэ гэдэг амаргүй. Тийм учраас “Бодлын хулгайч” киноны уран бүтээлийн багт мэргэжлийн, туршлагатай акулуудыг нэгтгэжээ. Кино зохиолыг сэтгүүлч, найруулагч, зохиолч Д.Төрмөнх бичсэн юм. Тэрээр... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 4 )
ter kinonii erhiig 90 sayaar avsan gedeg chin shal hudlaa tsuurhal