Хоёр Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалт хийж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил өчигдөр Монгол Улсад айлчлан ирсэн. Эрхэмсэг хатагтай  Пратибха Девисингх Патил бараа бологч 96 хүний хамтаар айлчилж байгаа юм. Түүнийг албан ёсоор хүндэтгэн угтах ёслол өнөөдөр 10.00 цагт Сүхбаатарын талбайд эхэлсэн. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол төрийн бахархал болсон баатар, мөн үндэсний хувцас, түүний онцлогийг харуулсан ёслол үйлджээ. Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилын аюулгүй байдлыг хангах үүднээс жанжин Сүхбаатарын талбайн эргэн тойронд байх өндөр барилгуудын дээвэр дээр мэргэн буучид байрласан байлаа. Одоогоор эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар төрийн дээд хэмжээний уулзалт хийж байна.

Б.Анар

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top