Улсын хэмжээнд 13 сая төл хүлээн авсан бөгөөд 97.2 хувийн бойжилттой байна. Сүүлийн 10 гаруй жил гараагүй энэ амжилтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод уламжилж, энэ тухай албан мэдээг хүлээлгэн өглөө. Тэнгэр, хангай ивээлээ хайрласнаас гадна малчид, хөдөө аж ахуйн салбарынхны хичээл зүтгэлээр ийм амжилтад хүрснийг Ерөнхий сайд онцлон баяр хүргэж, амжилтаа бататгаж, улам сайн ажиллахыг хүсэв. Мөн УИХ-аас дэмжлэг үзүүлж, Засгийн газар ч шаардлагатай бүх арга хэмжээг авч байсан нь хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалын хамтын ажиллагаа сайн байгаагийн үр дүн гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )