ОХУ-ын хайгуулын отряд Монголд ирэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Халхын голын дайнд сөнөсөн Зөвлөлтийн онгоцнуудын унасан газарт хайгуул хийх ОХУ-ын хайгуулын отряд Монголд иржээ. Тус хайгуулын отряд энэ жил ЗХУ-ын дайчид болон тус улсын иргэдийн оршуулгын газрыг сэргээн засварлаж, мод тарих ажлыг хийх юм байна. Оросын оршуулгын газар 1861 оны Өргөө буюу одоогийн Улаанбаатар хотод Оросын консулын газар анх байгуулагдсан үеэс бий болжээ. Энэхүү оршуулгын газарт Ардын хувьсгалаас өмнө Монголд амьдарч байсан оросууд болон Аугаа эх орны дайнд оролцож явсан ахмад дайчдын булш байдаг байна. Харин сөнөөгч онгоц хайх ажлыг Халхын гол, Тамсагбулагт хийх гэнэ. Хайгуулын багийнхан өнгөрсөн жил Халх голд живсэн онгоц олсон ч гаргаж чадаагүй юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top