Монголчууд олон ааштай хүнийг хаврын тэнгэр шиг ааштай хэмээн ярьцгаадаг. Саяхан УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж хүний зан ааш нь төрсөн нутагтай нь ихээхэн хамааралтай байдгийг тогтоожээ. Учир юув хэмээвээс хаврын чуулган завсарлаад эрхэм гишүүд аймгуудын наадам хэсэнгээ ирэх сонгуулийн бэлтгэл ажил болох өөрийгөө рекламдах ажил хийгээд тун завгүй байгаа. Бусдынхаа жишгийг даган Ц.Шаравдорж дарга ч гэр бүлийн хамт наадам үзэнгээ Хөвсгөл далайд амарчээ. Энэ үеэр халуун нар шарж байснаа гэнэтхэн асгартал бороо орж Тамгын газрын даргын тав тухыг бага зэрэг алдуулсан бололтой. Хөвсгөлөөс ирсэн даруйдаа дотныхоо нэгэн найзад тун аминчлан “манай нутагт үүл гарчихаад хэдхэн дусал бороо орчиход говийнхон сайхан бороошлоо л гэдэг. Харин хангай нутагт чинь үүл ч гарахгүй гэнэтхэн л бороо асгачих юм. Тэгснээ нар шараад л. Нутгийнхаа байгалийн үзэгдлийг дагаад Гүндалай гишүүн чинь уурлах инээх нь цаг агаартайгаа тун адилхан байдаг юм байна. Үүнийг нутагт нь очиж байж л ойлголоо₮ хэмээн Гүндалай гишүүнийг гайгүй сайн оношлосон гэнэ шүү.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )