Орчин цагийн болзооны шоунуудын нэг болох "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны хоёрдугаар улирал үзэгчдийн анхаарлыг ихээр татаад байгаа билээ. Тус шоуны оролцогч А.Золжаргалыг Lifestyle булан онцлон түүний тухай сонирхолтой 10 фактийг хүргэж байна.
1. Солонгос улсад 10 жил ажиллаж, амьдарч байгаа тэрээр ажлаар болон амралтаар эх орондоо ирдэг.
2. Түүний инстаграм хаяг 110 мянган дагагчтай. Инстаграмаараа дамжуулан ажлын саналуудаа авдаг байна.
3. Моделийн карьераа Өмнөд Солонгосын Badblood брэндээс эхлүүлсэн. Badblood брэндийн хамгийн анхны гадаад модель болж байжээ.
4. Дуучин Jay Park-ийн агентлаг түүнд санал тавьснаар "McNasty" дууны клипэнд тоглосон.
5. Түүнд Өмнөд Солонгосын алдартай Samsung, LG зэрэг компаниудаас олон удаа ажлын санал ирж байжээ. Завгүй цагийн хуваарийн улмаас эдгээр саналуудаас татгалзаж байжээ.
6. Тэрээр хүмүүсийн дунд дуу цөөтэй ч дотнын найзуудынхаа дунд хамгийн хамгийн галзуу, хөгжилтэй нь.
7. А.Золжаргал ээжээсээ илүү аавтайгаа дотно нэгэн. Өөрийгөө тэрээр "Аавын охин" хэмээн тодорхойлсон байдаг.
8. Тэрээр мөн буурь суурьтай эрэгтэй хүн сонирхдог бол тогтворгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй эрэгтэй хүнд дургүй хэмээж байжээ.
9. Хайр дурлалын харилцаанд эрэгтэйгээ өөрөөсөө түрүүнд тавьж, хайр мэдрүүлэхийг илүүд үздэг төрлийн хүн хэмээн өөрийгөө тодорхойлжээ.
10. Харин найз, нөхөрлөлийн харилцаанд хуурамч харилцааг хойш тавьж, хүний жинхэнэ найз байхыг эрхэмлэдэг гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )