Дуучин Баясгалан Бритнигээс илүү гарна хэмээн тангараг өргөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Баясгалан анх дуулж эхэлж байх үедээ хамгийн баян, хамгийн их нэр хүндтэй хүн болно хэмээн ярьж байсан. Тухайн үед түүний энэ үгийг сонссон хүмүүс балай юм яриад байх юм.  Хүсэлтэйгээрээ баян болдоггүй юм гэж байсан гэдэг. Гэсэн хэдий ч Т.Баясгалан өнөөгийн байдлаар монголдоо л, тэр тусмаа зохиолын дуучид дундаа баян эмэгтэйн тоонд яах аргагүй тооцогдох болсон. Тэрээр бэл бэнчинтэй хүмүүс очиж үйлчлүүлдэг “LV” брэндийн дэлгүүрээр нэг удаа ороод гарахдаа таван мянган долларын худалдаа хийдэг гэнэ. Үүнээс харахад тэрээр баян болох хүслээ биелүүлсэн аж. Ер нь уран бүтээлчийнхээ хувьд ч, эмэгтэй хүнийхээ хувьд ч Баясгалан бол аргагүй л ёндоотой бүсгүй. Өдгөө  УИХ-ын гишүүн эр нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Эх орон” телевизийн удирдах зөвлөлийн даргын албыг хашиж байгаа. Тэрээр энэ ажилдаа чамгүй анхаарч цаг заваа зарцуулдаг аж. "Эх орон" телевиз ч өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа нь ажиглагдана. Өөрөө дуучин хүн болоод ч тэр үү үүсгэн байгуулсан телевизээрээ гарч байгаа дуу хөгжмийг нэлээд нягт нямбай хянадаг байна. Тэрээр нэг удаа өөрийнхөө телевизээр дэлхийн попын гүнж гэгдэх Britney Spearse-ийн тоглолтыг үзэж байснаа “Би чамаас заавал илүү болно оо за” хэмээн өөртөө тангараг өргөсөн гэнэ. Хэрвээ Баясгалан ингэж хэлсэн бол тэр Бритнигийн дампуу балай амьдралыг хэлээгүй нь лав. Тэгэхээр уран бүтээлийн жанераа өөрчилж, түүгээрээ л өрсөлдөх юмуу даа. Монгол дэлхийн хэмжээний  поп одтой болох цаг мөч ойртож л байгаа юм байна.

Б.Анар

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uchiral (124.158.92.16) 2013 оны 08 сарын 29

Za araich tegj heleegvi blgvi dee ta nar busdiin vg heliig shvvmjilj baihaan boliooch ta nart busdiin amidral ymarch hamaagvi bizdee hvn eldeew hellee geed chinii zam chini harlnadaa hvvsee

0  |  0
Top