Ашигт малтмалын тухай Америк-Украины хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зуржээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18

АНУ болон Украины эрх баригчид Ашигт малтмалын тухай хоёр улсын хэлэлцээрийн асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурсан тухай Украины тэргүүн шадар сайд, эдийн засгийн сайд Юлия Свириденко мэдээлсэн байна.

“Эдийн засгийн түншлэлийн тухай Америк-Украины хэлэлцээр байгуулах чиглэлд өнөөдөр бид нэг алхам хийлээ. АНУ болон Украины төлөөлөгчдийн ажил хэрэгч хамтын ажиллагааг үнэлсэн, хоёр ард түмэнд ашигтай хэлэлцээрийг байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа” гэж тэрээр Facebook дахь хуудастаа бичжээ.

“Хоёр тал Украиныг сэргээн босгоход зориулсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар бэлтгэж байна. Ашигт малтмалын тухай хэлэлцээр нь Украинд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах, дэд бүтцийг шинэчлэн сайжруулах боломж нээж өгнө. Одоо хэлэлцээрийг сайтар нягтлаад гарын үсэг зурна. Үүний дараа хоёр улсын парламентаар соёрхон батлуулна. Ажил хэрэгчээр шуурхай ажилласан хоёр талын мэргэжлийн багуудад талархал илэрхийлье” гэж Свириденко тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu