Тогооч Тэнгис нэртэй хүний зүстэй хүү

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Цэнхэр дэлгэцээр хийж буй хоолоороо олон хүнийг ходоодоор нь урин дуудаж олны танил болсон хүн бол яахын аргагүй тогооч Тэнгис. Түүний хийж буй хоолны үнэр үнэртдэггүй нь харамсалтай гэж хэлэх хүн ч цөөнгүй тааралддаг.  Тэнгис хэдийгээр урлагийн гэр бүлд өссөн хэдий ч багын хоол хийх дуртай, сониуч хүүхэд байсан нь өдгөө олон шавьтай мундаг тогооч болоход нь нөлөөлсөн гэнэ. Тогооч гэхээр л нийтийн хоол бэлтгэдэг нэгэн гэсэн бодлыг өөрчлөхийг хүсдэг тэрээр хоол хийхийг урлаг хэмээн үздэг аж.  Монголчуудыг чонын ходоодтой гэдэгтэй санал  нийлдэггүй түүний хувьд оффисын ажилтан, хар ажлын хүмүүс, малчдын хоол ч хоорондоо ялгаатай.  Ер нь хүний цусанд хоол хүнсний төрөл шингэдэггүйгээс гадна  ширээ засалт, эрүүл хооллолт, биеийн жиндээ зохицуулж хэрхэн хооллох талаар ном бичиж байгаа гэнэ. 300 гаруй хуудастай түүний ном энэ жилдээ багтаан уншигчдын гарт хүрэх юм байна. Сонирхуулж хэлэхэд  Тэнгисийг  төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсны ач гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.  Нэрт хөгжмийн зохиолч маань хөгжмийн урлагийн түүхэнд олон сайхан бүтээл туурвиснаас гадна МУ-ын төрийн дууллын аяыг зохиосон  билээ.  Мөрдорж гуай  Богд Жавзандамба, түүний гэргий Дондогдулам хатан  нарын хайртай өргөмөл хүү байсан бөгөөд  дөрвөн нас хүртлээ Дондогдулам хатны өвөр дээр эрхлэн өссөн гэдэг.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рондо(66.181.161.212) 2023 оны 06 сарын 21

Бутач хүү гэж хэлэхгй би

0  |  0
Top