Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойш Дундговиос ирсэн даруйдаа БНЭУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патилд бараалхаж байна. Уг үйл ажиллагаа “Кемписки” зочид буудалд болж байгаа юм.
Үүний дараагаар хатагтай Пратибха Девисингх Патилд Монголын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл бараалхах товыг албаныхан гаргасан байгаа. Үргэлжлээд Төрийн ёслол хүндэтгэлийн “Их Тэнгэр” цогцолборт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хадагтай Х.Болормаа нар БНЭУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил, түүний нөхөр Девисингх Рамсингх Шекхават нарыг хүндэтгэн зоог барих юм.
Б.Анар
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )