Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригийн урилгаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сан Хюун Сон манай улсад энэ сарын 27-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй анхны айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сан Хюун Соныг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, үндэсний хууль тогтоомжоо Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлэн өөрчлөх, олныг хамарсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэдэг талаар туршлага судлах, энэ чиглэлээр хүн сургах зэрэг асуудлыг  ярилцсан.  Уулзалтын үеэр яригдсан өөр анхаарал татсан асуудал бол цаазаар авах ял байсан. Олон Улсын Эрүүгийн шүүхээс цаазаар авах ял оногдуулдаггүй харин  20-30 жилийн хорих ял оногдуулдаг тухай ноён Сан Хюун Сон онцлон дурьдлаа. Мөн Ерөнхий шүүгч Ц.Зориг Ерөнхийлөгч Сан Хюун Сонд хандан гаргасан бөгөөд уг хүсэлт нь Олон Улсын Эрүүгийн шүүхэд шүүгчээр монгол хүнийг ажиллуулах тухай байсан юм.
Улсын Дээд шүүхэд дэлхийн 116 улс гишүүнээр элсэн орсон бөгөөд энэ удаагийн  Олон Улсын Эрүүгийн шүүх нь дайны эсрэг, түрэмгийллийн эсрэг, хүчирхийллийн эсрэг, бүлгээр устгах гэсэн 4 төрлийн гэмт хэргийг шийдвэрлэдэг юм байна. Одоогийн байдлаар Уганда, Конго, Судан, Ливи, Кени, Зааны ясан эрэг зэрэг  долоон улсад холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. 
Олон Улсын Эрүүгийн хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгддэг 4 төрлийн гэмт хэрэг манай улсын Эрүүгийн хуульд хуульчлагдсан байдаг хэдий ч эдгээр заалтыг өөрчлөн шинэчлэх шаардлага зайлшгүй байгааг хуулийнхан ярьж байна.

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top