Адууны ханиад, боом өвчин нийслэлийнхний чихэнд аль хэдийн дасал болжээ. Хэдийгээр бидний чихэнд дасал болсон ч энэ өвчин нь хүнд халдвал үхэл дагуулах аюултай. Тиймээс хотын удирдлагууд хотод нэг ч мал байлгахгүй, байлгавал малыг нь улсын орлого болгоно гэж шийдвэр гаргасан. Харамсалтай нь энэ шийдвэр өнөөдөр хэрэгжих нь битгий хэл, ийм шийдвэр гарсныг мэдэх хүн ховор байна. Уг шийдвэрээр бол хүн ам олноор суурьшсан хот суурин газарт малтай айл амьдрах нь битгий хэл, худалдаалагдаж байгаа махны гарал үүслийн бичгийг ч нарийн шалгах учиртай юм билээ. Уг нь энэ шийдвэрийг хэрэгжүүлэх гэж мэргэжлийн хяналтынхан ажилладаг ч өдгөө “зүрх нь үхсэн” гэж хэлж болно. Малыг нь хураахаар очиход уйлна, дуулна, аргадна ёстой л эр хүний 13 мэх гэдэг шиг малчин хүний сүйхээгээ бүгдийг нь бүрэн утгаар нь хэрэглэдэг ажээ.
Өнөөдрийн байдлаар улсын орлого болох учиртай 300 орчим өрхийн 2000 гаруй мал хотын зөвшөөрөлгүй бүсэд байна. Хүн ам шигүү суурьшсан нийслэлд агаар дуслын замаар халддаг мал амьтны гаралтай гоц халдварт өвчнүүд тархвал хурдацтай газар авах аюултай. Тиймээс хотын удирдлагууд минь нэгийг бодож, нилээн хэдэн ажил хийхгүй бол нийслэлийнхний эрүүл мэндийн асуудал дээсэн дөрөөн дээр л дэнжигнэж байна шүү.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )