Одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 онд найз залуугаа хардан Сүхбаатар дүүргийн нутагт 15 настай Б гэх охины амийг хөнөөн ул мөрөө баллан зугтсан Ө.Хэрлэнчимэг болон түүний найз залуу Ж.Очбадрах нарын өмгөөлөгч нар Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандаж, хүсэлт хүргүүлсэн байна. Өмгөөлөгчийн хүсэлтэд Ө.Хэрлэнчимэг нарт оноосон ялыг Дээд Шүүх хянаж үзээд хоёр шатнаас оноосон ялыг хэвээр баталсан шийдвэр гаргасныг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Хэргийг үйлдэгчдэд анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноож, Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Харин 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь тухайн хэрэг гарах үед насанд хүрээгүй байсан учир “Өршөөлийн тухай хууль”-д хамруулсан юм.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )