Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн наадмыг Өвөрхангай нутгийхан өргөн дэлгэр тэмдэглэж байна. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоо угтаж Өвөрхангайчууд 80 бүтээлч ажил өрнүүлсэний нэг нь Монгол улсын анхны ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн, Монгол улсын ес дэхь ерөнхий сайд Гэндэн нарын хөшөө цогцолборыг барьж өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү хөшөө цогцолборыг барьж байгуулахад нийтдээ 650 гаруй сая төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байна.
Монгол төрийг дахин сэргээж гадаад улс оронуудтай холбон найрамдалт харьцааг бий болгох анхны суурийг тавьж байсан анхны ерөнхий сайд Намнансүрэнгийн хийж гүйцэтгэсэн үйл хэрэг нь Өвөрхангайчууд төдийгүй Монгол түмний бахархал болж тусгаар улс болоход томоохон нөлөө үзүүлсэн юм.
Аймгийн засаг даргын тамгын газар болон нутгийн зөвлөлөөс цаашид аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд ихээхэн анхаарч томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн Өвөрхангай нутгаас төрөн гарсан үе үеийн алдартангууд гэгээн дүрийг мөнхлөх үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор хэд хэдэн бүтээлч ажлыг өрнүүлэхээр болжээ.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )