Ирэх наймдугаар сард Олон улсын Монголч эрдэмтдийн X их хурал болох гэж байна. “ЮНЕСКО”-ийн ивээл дор зохион байгуулж буй энэ хуралд дэлхийн олон орны монголч эрдэмтэд оролцох юм.
Монголч эрдэмтдийн X их хурал “Монгол улсын гадаад бодлого, олон улсын туршлага” ерөнхий сэдвийн дор явагдаж, Монгол улсын гадаад бодлогын асуудал, ардчиллын үйл явц, зах зээлийн шинэчлэлүүд хэрхэн хийгдэж байгааг их хурлын төлөөлөлөгчид хэлэлцэхээр тогтжээ.
Хуралд манай хойд хөршийн төлөөлөгчид голчлон оролцох юм байна. Тодруулбал Москва, Санкт-Петербург, Иркутск, Владивосток, Элиста, Улаан-Үд зэрэг хотууд дахь Оросын Монгол судлалын төвүүдээс нэртэй монголч эрдэмтэд оролцохоор бүртгүүлээд байгаа гэнэ.
Хурлаас өмнө Монгол улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн Оросын Монголч эрдэмтэдтэй хамтран бүтээсэн “Орос Монгол стратегийн түншлэлийн замд” нэртэй хоёр орны 16 эрдэмтдийн бүтээл орсон эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж, нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )