Сүүлийн үед нийслэлд ихээр харагдах болсон нисдэг хар хорхой нь цохны төрөлд багтдагийг шавж болохыг судлаачид хэлж байна. Энэ цох нь манай оронд олон жилийн өмнөөс амьдарч ирсэн эвэрлэг цох гэнэ. Эвэрлэг цох нь хүний биед хор хөнөөлгүй бөгөөд модны мэрэгч буюу зөвхөн модоор хооллодог ажээ. Энэхүү цохны хөдөлгөөнд ордог үе нь 6-8-р сар болохоор хот хөдөөгүй хөдөлгөөнд орсон гэж судлаачид тайлбарлаж байгаа. “Өнгөрсөн өвөл дулаахан байсан учир авгалдай нь устаж үгүй болохгүй өнөөдөр үй олноороо гарч ирж байгаа нь энэ гэнэ. Эвэрт цохны хувьд мэрэгч шавьж учраас айх зүйлгүй. Хазсан ч хүний биед хоргүй. Идэвхтэй нисэх үе нь энэ сараар дуусч байгаа учраас санаа зовох зүйлгүй” гэдгийг судлаачид онцоллоо.
Гэвч унтаж буй хүний чих, хамарт орох аюултай учраас иргэд болгоомжлох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Яаралтай түргэн тусламжид хүүхдийн чихэнд хорхой орлоо гэх 100 гаруй дуудлага иржээ. Мөн шавьжны харшилтай хүмүүс хазуулвал харшил нь хөдлөх магадлалтай гэдгийг эмч нар анхаарууллаа.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )