Ээж бүрийн сүү өөр найрлагатай

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Таны сүү зөвхөн таны хүүхдэд зориулагдсан өвөрмөц бүтээгдэхүүн-

Ийм нэгэн судалгааг эрдэмтэд хийжээ. Дэлхийн олон орны эрдэмтэд хөхний сүүний найрлагыг одоо болтол судалсаар, оюун ухаанаа уралдуулсаар, элдэв янзын таамаглал дэвшүүлсээр байна. Магадгүй зарим эрдэмтэд хүн төрөлхтөний эрж, xaйгаад байдаг мөнхийн ус эх хүний сүүнд агуулагдаж байгаа юм биш биз хэмээн гайхаж байна.

Тиймээс хүүхдээ тэврэн суугаа ээж танд дараах мэдээллийг дуулгая. Хүүхдийн оюун ухаанд эхийн сүү хэрхэн нөлөөлдгийг тогтоохын тулд Их Британийн эрдэмтэд найман настай 300 хүүхдэд судалгаа хийжээ. Хүүхдийн тэжээлд эхийн сүү хэдий чинээ их байвал оюун нь төдий чинээ сайн хөгждөг болох нь уг судалгаагаар нотлогдсон байна.

Мөн Канавын Макгиллийн их сургуулийн эрдэмтэд, хөхөө идэж өссөн хүүхдүүд зургаан настайдаа IQ-гийн шалгалтад хавьгүй илүү үр дүн үзүүлж байгааг олж мэджээ. Оюуны хөгжил нь бусдаас илүү байгаа хүүхдүүд бүгд хөхөөр хооллож байсан нь тогтоогдсон байна.

Эхийн сүүний ач холбогдлыг, мөн энэ талаар хийсэн судалгааг ДЭМБ-аас бас хийсэн байна. Тус байгууллагаас хоёр жилийн өмнө шинээр амаржсан эхчүүд хүүхдээ хөхөөр хооллосноор хэрхэн 1.3 сая хүүхдийн амь насыг аварч болох талаар сургалт семинар явуулж байсан. Учир нь хүүхэд авах ёстой уураг шим тэжээлээ авч дархлалын систем нь бэхжин уушигны үрэвсэл болон бусад өвчинтэй тэмцэх дархлаа тогтдог байна.

Эхийн сүү орлуулагч тэжээлүүд нь дархлалыг нь сайжруулж чадахгүй. Тэгээд ч ихэнх буурай орнуудын хувьд усны тал дээр асуудал үүсдэг гэж албаны хүмүүс ярьж байна. Хэрвээ дэлхий нийтээрээ хөхөөр хооллолтыг 90 хувьд хүргэж хүүхдээ эхний зургаан cap тасралтгүй хөхөөр хооллоход л ойролцоогоор жилд таван наснаас доош насны 10 сая хүүхдийн амь насны 13 хувийг аварч болох боломжтой гэсэн судалгааг бас хийжээ.

Тиймээс жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг "Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн нийтийн өдөр" болгон тэмдэглэдэг аж.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top