Онц ноцтой хэрэгт дөрвөн хүүхдийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Наадмын дараахан цаг­даа­гийн ажилтан бүсгүйг 70 гаруй удаа хутгалж, амь на­сыг хөнөөсөн онц ноцтой хэ­рэг гарсан талаар “АЭ” мэдээлсэн. Нийслэлийн Баянзvрх дүүрэгт энэ сарын 16-нд энэхүү хүн амины гарсан бөгөөд тус дүүргийн XXI хорооны нутаг, Цагаан давааны хогийн цэгээс эмэгтэй хүний цогцос олдсон юм. Талийгаач Баянзүрх дүүр­гийн цагдаагийн ажилтан бай­сан. Одоогоор Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаа­гийн газар  болон тус дүүргийн цаг­даагийн албан хаагчид хамт­ран хэргийг үргэлжлүүлэн шал­гаж байгаа гэсэн мэдээлэл байгаа аж. Тэгвэл цагдаагийн ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр бол уг хэргийн сэжигтнүүдийг ерөнхийд нь тодорхойлсон бо­лол­той.

Хэргийн талаар Баянзүрх дүүр­гийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Ядамдоржоос тодруу­лахад “Хэргийг шалгаж байгаа. Одоогоор эзэн холбогдогчийг тогтоогоогүй, зөвхөн сэжигт­нийг шалгаж байна” гэсэн хариулт өгсөн юм. Эх сурвал­жийн мэдээлж буйгаар уг хэр­гийг Нарантуул захад нохой хулгайлж зардаг гэх өсвөр нас­ны дөрвөн хүүхэд үйлдсэн байж болзошгүй гэж тогтоогоод байгаа гэнэ.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top