“Хадгаламж” банкны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ 13 тэрбум төгрөг хувьдаа завшиж, Солонгост мөрийтэй тоглосон Ц.Чимэдцэрэнд 2006 онд шүүхээс долоон жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангид өдгөө дөрвөн жилийн ял эдлээд байгаа бөгөөд өнгөрсөн сард дэглэм буурч, тус ангийн жирийн дэглэмтэй хорих анги руу шилжсэн байна.
Тус хорих ангийн Номын санчаар ажилладаг тэрбээр өнгөрсөн хугацаанд улсад учруулсан хохиролынхоо дөрвөн саяыг бэлнээр барагдуулж, хорих ангидаа ажиллаж хоёр сая гаруй төгрөгийн хохирлоо барагдуулаад байгаа ажээ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )