3000 гаруй иргэн бүртгүүлж амжаагүй гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийг өчигдөр бүртгэж дууссан. Харин бүртгэлийн сүүлийн өдөр эмэгтэй хүн бүртгэхгүй байгаа талаар мэдээлэл гарсан юм. Энэ талаар тодруулахаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Н.Эрдэнэбаатартай холбогдоход “Өнөөдөр бүртгэл ёс журмын дагуу явагдсан. Эмэгтэй хүн бүртгэсэн. Харин нэлээд иргэд бүртгэлийн шимтгэл болох 30 мянган төгрөгөө тушаасан боловч бүртгүүлж амжаагүй үлдсэн. Тэдэнд дээрх мөнгийг эргүүлж олгоно” гэв.

Өчигдөр 19.00 цагийн үед Солонгос улсад ажиллах сонирхолтой хэдэн иргэн бүртгэгдээд байгааг нарийн тогтоож амжаагүй байгааг албаныхан хэлж байсан. Гэхдээ бүртгэлийн хураамж төлсөн хэр нь бүртгүүлээгүй 3000 орчим иргэн байгаа ажээ.


Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top