“Анод”-ын Даваагийн зүрх томорч, амь нас нь баталгаагүй болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

“Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Н.Даваагийн бие өдөр ирэх тусам муудсаар байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг одоо шинээр ашиглалтанд орсон цагдан хорих төвд хорьж, шалгаж байгаа. Гал үндэстэн холбооныхныг далдуур санхүүжүүлсэн гэх ярианд өртөж, удалгүй түүнийг "хам" хэрэгтнүүдийнх нь  хамтаар барьж саатуулсан. Хуулийнхны тайлбарлаж байгаагаар бол Анодын гурвыг хорьж шалгах шаардлагагүй гэсэн. Гэвч тэднийг дахин хорьсон нь  энэ хэрэг цаанаа улс төрийн зорилготой, дээрээс нясалсан чулуу гэдгийг нь батлаад байх шиг. Ямартай ч тавдугаар сард хоригдсоноосоо хойш хууч өвчин нь сэдэрч зүрхнийх нь баруун доод тал томорсоор байгаа Даваагийн амь нас хутганы ирэн дээр очжээ. "Түүнийг Цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх гэсэн боловч өөрөө татгалзсан. Учир нь Н.Даваа хууль бус үйлдэл хийгээгүй байхад нь барьж хорьсон явдлыг эрс эсэргүүцэн эмнэлэгт хэвтэхээс татгалзсан байна" хэмээн "Өглөөний сонин" өнөөдөр мэдээллээ. Одоогоор Н.Даваа өөрөө босч явж чадахгүй байгаа аж.

Д.Билгүүн

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top