Нийслэлд үерийн аюултай бүсэд амьдардаг 2889 айлыг үнэ төлбөргүй нүүлгэхээр болсон. Ажлын хүрээнд одоогоор 20 гаруй айлыг нүүлгээд байгаа аж. Уг нь тэдгээрээс 100 айлыг нь яаралтай нүүлгэх шаардлагатай ч дээрх өрхүүдийн 50 хувь нь газрын зөвшөөрөлтэй юм байна. Тиймээс албадан нүүх шаардлагыг хүлээж авахгүй байгаагаас ажил удааширч байгаа гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )