Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын 396 дугаар гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг наймдугаар сарын нэгнээс 15-ны өдөр хүртэл хязгаарлаж, зам барилгын ажил гүйцэтгэхээр болжээ. Энэхүү замын хэсэгт цахилгаан, холбооны шугамын шилжүүлэх уурын компенсатор хүчитгэх ажил болон гэрэлтүүлгийн холболт, төмөр замын хоёр гармын өргөтгөлийн ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. 22-ын товчооноос Улаанбаатар самбар хүртэлх 4.3 км замын таван цэгт ус зайлуулах төмөр бетон дөрвөн хоолой, нэг дөрвөлжин хоолой байрлуулах ажил хийгдсэн юм. Нийт замын уртад далангийн дүүргэлт, дөрвөлжин хоолой угсралтын ажил явагджээ. Долоон метр өргөнтэй, хоёр эгнээтэй байсан энэ замыг 21 метр өргөн, зургаан эгнээ бүхий болгон өргөтгөж 10 дугаар сарын нэгний өдөр хүлээлгэж өгөх юм байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )