УИХ-ын чуулган завсарлаж, төрийн түшээд аймаг, сумын ойд очиж, сонгууль дөхөж байгаа учир тойргоо эргэхээр явцгаасан. Харин Засгийн газрын гишүүд ажлаа хийхээр "гал манан" үлдэцгээсэн. Тэднийг ирэх сарын 1-15-ны хооронд амраахаар болжээ. Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд дурамжхан байгаа аж. Учир нь наймдугаар сар гараад л түүний ажил ид оволздог. Их, дээд сургуулиуд элсэлтээ авч, удирдлагууд нь шинэхэн оюутнуудаа хүлээж авахад бэлэн болсноо Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд танилцуулдаг. Ийм чухал үед мэдээж салбар хариуцсан сайд амарчихаж болохгүй байх. Ингээд л Ё.Отгонбаяр сайд зуны амралт гэдгийг мэдрэхгүй өнгөрөхөөр болж байгаа бололтой.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )