Он солигдох мөчид сүү өргөж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн архины эсрэг санаачлага амжилттай үргэлжилж байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийг сүү өргөлөө гэж манай улсын архичид цөөрөөгүй ч нэг удаадаа архинаас татгалзах залуусын тоо нэмэгдсэн.
Ерөнхийлөгч маань архины эсрэг “их аян”-ы хүрээнд дээд хэмжээний уулзалт, гэрээ байгуулсныхаа дараагаар оргилуун дарс биш жүүс тулган уух болсон. Энэ заншил Энэтхэгийн Ерөнхийлөгчийг гайхшруулаад авлаа. Тодруулбал БНЭУ-ын Ерөнхийлөгч П.Д.Патилын айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Энэтхэгийн албаны хүмүүстэй жимсний жүүс тулган ёслол үйлдэв. Энэ үеэр Ерөнхийлөгч учрыг тайлбарлан архинаас татгалзах саналтай байгаагаа илэрхийлсэн нь Энэтхэгийн Ерөнхийлөгчид таалагдсан байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )