УИХ-д дөрвөн удаа сонгогдсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг 400 гаруй хууль баталсных нь төлөө Ховд аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатарын цол, тэмдгээр шагнах болжээ гэсэн бор шувуу саяхан ниссэн. Ховд аймагт ажиллаж байгаа Д.Дэмбэрэл дарга аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хуралд оролцохдоо: Ховд аймгаас улсын баатар найм, хөдөлмөрийн баатар 31, ардын цолтон 11, төрийн шагналтан 15, гавьяат цолтон 140 гаруй, эрдмийн зэрэг цолтой 300 шахам төрөн гарчээ. Цаашид бидний бахархалыг төрүүлэх билэг авьяастай, хөдөлмөрийн сайчууд олноор төрөн гарна гэдэгт итгэлтэй байна гэж илтгэлдээ онцолсон байх юм.
Энэ илтгэлийг сонсож суусан нутгийнхан: Хэрэв энгэрээ цоолуулбал аймгийн 32 дахь хөдөлмөрийн баатар нь би болно шүү. Шагналаа өгөх гээд байгаа юм бол хурдал гэсэн санааг агуулж байна. Уг нь хийсэн юмтай хүнийг ингэж хүлээлгэж яахав дээ гэж хоорондоо ярилцсан гэнэ.
Манайх шиг шагналыг хавтгайруулсан орон Д.Дэмбэрэл даргад шагналыг нь өгөхгүй “луу унжаад” яахав дээ. Өгчихөөч дээ. Өөрийнхөө илтгэлээр шагналаа нэхээд байна ш дээ. Нутгийн дүү, эрхэм Ерөнхийлөгч та нэгийг бодохгүй бол болохгүй нь ээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )