Зочид, төлөөлөгчид ирэх тул дараах байршлуудад ЗАМ ХААНА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 04

 

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.65) 2025 оны 09 сарын 04

Манай хотын түгжрээг үзэх гэж ирэгсэд олширч бна

0  |  0
Top