Электрон хөгжим нь техник технологийн давуу тал дээр тулгуурлаж бүхий л төрлийн хөгжмийн зэмсэгийн аяз, хязгааргүй олон төрлийн авиа, хэмнэлийг ялгаруулдагаараа бусад хөгжөөс онцлогтой. Сүүлийн үед манай залуус Электрон хөгжим ихээр шимтэн сонсдог болсон. Тиймдээ ч манай улсыг Европын хөгжим сонирхогч судлаачид электрон хөгжим хурдацтай хөгжиж буй орон хэмээж үзэж байна.
Өнөөдөр Францаас ирсэн DJ Алекс Максимолл техно үдэшлэгээ UB паласийн Макс мюзик клубт тоглох гэж байна. DJ Зеро, Монголын шилдэг R&B DJ Заяа нартай хамтран тоглох энэхүү тоглолтыг электрон хөгжим сонсогч залуустаа хүртээмжтэй байлгах зорилгоор тасалбарын үнийг тус клубын ердийн таксын үнээр тогтоосон гэнэ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )