Онлайн харилцааг хадгалах Plaxo сайтын явуулсан судалгааны дүнд таван хүний нэг нь жорлонд гар утсаа унагаж байсан гэсэн тоо баримт гарчээ. Жорлон дотор гар утсаа унагаах нь бусдын нэр хаяг, утасны дугаарыг алдах, үгүй хийх номер нэг шалтгаан болж байснаас гадна ялгадсан дунд унахаар ямархуу үнэр танартай байх нь ойлгомжтой. Google сайтын явуулсан судалгаагаар хүмүүсийн 39 хувь нь бие засахдаа утсаа халаасандаа авч ордог аж. Саяхан Хятад улсад нэгэн таагүй тохиолдол гарчээ. Нэгэн эр гар утсаа жорлонд унагаад авах гэж байгаад сантехникийн хавханд гараа оруулсан байна. Түүнийг аврах ангийхан ирж гарыг нь хавхнаас салгасан бөгөөд хүмүүсийг бие засах газар орохдоо гар утсаа халаасандаа хийж орохгүй байхыг зөвлөжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )