Манай улсад газын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иргэд газыг буруу хэрэглэсэнээс дэлбэрэх аюул дагуулдаг. Он гарсаар 12 хүн дэлбэрсэн газанд өртөж түлэгдсэн байна. Манай улсын иргэдийн хувьд нэг удаагийн газ харьцангуй шинэ хэрэглээ гэсэн үг. Тийм ч учраас газыг хэрхэн зүй зохистой зүй зохистой хэрэглэх тал дээр мэдлэг дутуу байдаг нь үнэн билээ. Гэтэл газ дэлбэрдэг аюултай. Өнгөрсөн оны хувьд л гэхэд нийт 20 гаруй хүн дэлбэрсэн газанд өртөж гэмтэн амь насаа алдсан байна. Энэ онд ч мөн газ дэлбэрч гэмтсэн хүмүүсийн тоо тасрахгүй байна. 2011 оны эхний зургаан сарын байдлаар ГССҮТөв дээр газ дэлбэрсний улмаас гэмтсэн хүмүүс 12 байгаагаас нэг хүүхэд 11 насанд хүрсэн хүн хүргэгдэн иржээ. Уг нь дэлхий нийтээр газын хэрэглээг илүүд үзэж байгаа. Гэсэн ч энэ нь буруу хэрэглэвэл хамгийн аюултай юм. Газ хэрэглэхдээ хүйтэн газраас гаргаж ирээд шууд хэрэглэж болохгүй. Хэрэглээд дууссаныхаа дараа цоолж хаях хэрэгтэй. Цоолсоны дараа саван дотор үлдсэн газ бүгд гадагшилж аюулгүй болдог байна. Ахуйн хэрэглээний газыг хэрэглэх гэж байгаа бол гадна талынх нь зааврыг заавал уншиж үзээрэй. Энэ нь та болон танай гэр бүлийнхэнийг аюулаас аврах нэгэн гарц юм.
Б.Эрдэнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )